Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн Спортын холбоод болон клубуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа

2019-02-27

Налайх дүүрэгт биеийн тамир спортын үйл ажиллагаа явуулж буй байгууллага спорт холбоо клубуудын ажлын уялдаа холбоог сайжруулах харилцан туршлага солилцох хамтран ажиллах зорилгоор ИТХ, ЗДТГ, Биеийн тамир спортын хороотой хамтран хэлэлцүүлэг уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.Тус зөвлөгөөнд ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, Биеийн тамир спорт хорооны дарга Д.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт мөн спорт холбоод, клубуудын төлөөлөл оролцлоо.
Налайх дүүргийн хувьд спортын олон төрөлд амжилт гаргаж байгаа баг, тамирчидтай гэдгийг бид мэднэ. Спортын холбоодын төлөөллүүд үйл ажиллагааны тайлан болон гаргасан амжилт, тулгамдаж байгаа асуудлуудаар ярилцан цаашид дүүрэгт спорт холбоодыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжих чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж туршлага солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%