Налайх дүүргийн 1-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Г.Баярсүрэн , төлөөлөгч Х.Анхбаяр нар оролцож, 2018 оны 1-р хорооны тайлан, Нарны Эрч Өрхийн эмнэлгийн тайлан болон хэсгийн байцаагчийн тайланг хэлэлцэж “Бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн. Тус хорооны 104 иргэн хуралд оролцсон. 2018 оны байдлаар нийт ирсэн 387 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, 2619 иргэнд тодорхойлолт гарган өгч
1631 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох байгуулагуудад уламжилсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Энгэршандын хэсэгт Хүүхэд, залуучууд, ахмад настны чөлөөт цагийн талбай байгуулах ажлыг “Шинэ үе сэргэн мандалт” иргэдийн бүлэг 2018 оны 09 дүгээр сард эхлэж 14.983.102 төгрөгийн хүүхдийн тоглоомын талбайг ирэх хавар үргэлжлүүлэн хийхээр,Сагсны талбайг14.962.948 төгрөгийн гүйцэтгэлтэй хийж ажлын гүйцэтгэлийг комисс хүлээж авсан. 2 гэрэлтүүлэг шинээр тавьсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Энгэршандын хэсэгт гэрэлтүүлгийн зураг төсөв 10 сая, 1 дүгээр хорооны төв замыг үргэлжлүүлэн Зүүн чиглэлийн автозамтай холбох ажлын зураг төсөв 10 сая төгрөгөөр хийгдсэн. Хорооны 2-р хэсгийн ахлагчийн санаачилгаар Уурхайчдын 11 дүгээр гудамжны хашаа хаалганы хаягийн дугаар байхгүй 22 өрхийн хаалганд хаяг хийж хаягжуулсан. Мөн тохижилттой 7-р гудамжны өрхүүдэд “Нохойтой” анхааруулга хийсэн.2018 онд 1-р хорооны ногоон байгууламж 25-аар нэмэгдсэн. 2017; Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн тоо ; 748 байсан бол 2018; Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн тоо ; 430 болсон байна. Тус хорооны нутаг дэвсгэрт “Налайх зах” баригдаж ашиглалтад орсонтой холбоотойгоор албан бус хөдөлмөр эрхлэгч (тахси, лангуу түрээслэгч, гутал засвар, оёдол) 2017, 2018 оныг харьцуулахад 6%-иар буюу 21 иргэнээр нэмэгдсэн. Малчдад өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох ажлын хүрээнд хорооны малчид 35 боодол хуучин өвс, 50 шуудай тэжээл, 29 малчин 1111 боодол шинэ өвсийг захилгын дагуу хөнгөлөлттэй үнээр авсан. Засаг даргын Тамгын газартай хамтран10 төрлийн нарийн ногооны үрийг 56 иргэнд хуваан тараасан. 2018 онд тус хорооны тариаланч иргэд төмс 5,065, байцаа 0,178, лууван 1,179, шар манжин 0,241, хүрэн манжин 0,355, өргөст хэмх 0,62, улаан лооль 0,07, сонгино 0,297, сармис 0,013, бусад ногоо 0,201 тонныг тус тус хураан авч өрхийн ахуйн хэрэгцээ болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор борлуулсан байна. 2019 онд Уурхайчдын 11 дүгээр гудамжид 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих, Энгэршандын 7 дугаар гудамжид ахмад настан, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах, 1-р хорооны төв замын эвдрэлийг засаж, зүүн чиглэлийн замтай холбох, гэрэлтүүлэг тавих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.