90-ЭЭС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Сар шинийн өмнө дүүргийн ИТХ, ЗДТГ 90-ээс дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Уг уламжлалын дагуу дүүргийн төлөөлөгч, удирдлагууд 90-ээс дээш настнуудад XVII жарны Урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн босгон дээр хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр дүүргийн 1-р хорооны настанд хүндэтгэл үзүүлж дүүргийн ИТХ, ЗДТГ-ын гарын бэлгийг гардууллаа.
Тэрээр 1-р хорооны өндөр настан өдгөө 97 насыг зооглож буй Дорлигийн Ривадигийн гуайхаар зочиллоо. Д.Ривади 1923 оны 05 сарын 30 нд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн 12 хүүхэдтэй 6 үеэ үзсэн ач зээ олон, хамгийн том хүүхэд нь 80 настай, өөрөө 97 настай азай буурал юмаа. Азай бууралдаа эрүүл энхийг хүсье
Ирж буй XVII жарны Урвуулагч хэмээх шарагчин гахай жилдээ жилдээ элгээрээ энх амгалан Төрлөөрөө төвшин амгалан байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй