Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Сар шинийн босгон дээр Төрийн Дээд Одон Медаль гардууллаа

2019-02-04

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.Шагналыг ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар гардуулан өгөв.

"ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-ООР
Доржпалам Мягмар 2 дугаар хорооны өндөр настан

АЛТАН ГАДАС ОДОН"-ООР
Чимэдбалдир Нямжав 2 дугаар хорооны өндөр настан 
Ралхажав Банзрагч 2 дугаар хорооны өндөр настан
Найданпүрэв Хишигжаргал 2 дугаар хорооны өндөр настан
Дамбажунай Цэгмид 2 дугаар хорооны өндөр настан
Цагаан Отгон 6 дугаар хорооны өндөр настан
Балжинням Төмөрбаатар 7 дугаар хорооны өндөр настан
Жамба Бямбажав 5 дугаар хорооны өндөр настан

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-ААР
Пунсал Гантөмөр 1 дүгээр хорооны өндөр настан
Өлзийбаяр Дугаржав 4 дүгээр хорооны өндөр настан
Даваа Дүүдээ 4 дүгээр хорооны өндөр настан
Цэрэннадмид Сүхбаатар 4 дүгээр хорооны өндөр настан
Лувсан Цэрэннадмид 4 дүгээр хорооны өндөр настан
Хоожин Төмөрбаатар 3 дугаар хорооны өндөр настан Төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%