Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүрэг 2018 оны ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүлэв

2019-02-01

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.

Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын алба болон, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн үйл ажиллагаанд дүгнэлт хийснээрээ онцлого ажил болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 90 байгууллага хамрагдсанаас 33.3 хувь нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан бол 64.4 хувь нь “Хангалттай”, 2.2 хувь буюу 2 байгууллага ажил сайжруулах шаардлагатай үнэлгээ авчээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүд болон нийслэлийн Авто зам хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагууд ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүллээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%