Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИРГЭДИЙН АНХААРАЛД

2019-01-31

Монгол Улсын Засгийн газраас 2019.02.01-ний өдрөөс эхлэн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 174000 төгрөг, сар бүр олгодог асаргааны тэтгэмжийн хэмжээг 76,000 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.

2019 оны 2 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны дараах тэтгэмжийг 2019.02.01-ний өдрөөс эхлэн олгож эхэлнэ.

1 Ахмад настны нийгмийн халамжийн тэтгэвэр

2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр

3 Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэл насны хүүхдэд олгох тэтгэвэр

4 Эмнэлгийн хяналтанд байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдийг асарч байг,аа иргэнд олгох тэтгэмж

5 Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний тэтгэмж

6 Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж

7 Ганц бие ахмад настан болон ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэний тэтгэмж

8 Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмж

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, хөнгөлөлт, Алдар цолтой ахмад настанд олгох нэмэгдэл, тусламж хөнгөлөлтүүд, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж зэрэг нийгмийн халамжийн бусад үйлчилгээг холбогдох хууль, журмын дагуу 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш олгогдоно.

Төрийн банкаар нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг иргэдийн хувьд тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, иргэний үнэмлэхээр Төрийн банкны дурын салбараас халамжийн мөнгөө авч болно.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%