XVII жарны Урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн 3 дугаар хорооны Хөгжлийн зөвлөл-ийн санаачилга, хорооны Иргэдийн Нийтийн хурал, хорооны Засаг даргын ажлын алба болон бүтээлч иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж 200 ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах нар энэхүү арга хэмжээнд оролцсон юм. Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд тусалж дэмжсэн иргэн Д.Энхтуяа, О.Баасанжав, С.Баттогтох, Б.Бэлэгдэмбэрэл, Н.Мандуул,Б.Баяндалай, Б.Энхцэцэг, Б.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж, Б.Пүрэв-Очир, Т.Ичинхорлоо, Т.Бямбадорж нарт нийт ахмадуудын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе