Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Энэ бямба гарагт ажиллаж, шинийн 4-нийг АМРАЛТЫН ӨДӨР болголоо

2019-01-30


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн 4-ний ажлын өдрийг амралтын өдөр болгон шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, ирэх долоо хоногийн баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөр болгож, нөхөн ажиллах өдрийг энэ бямба гараг байхаар шийдсэн байна.

Өөрөөр хэлбэл шинийн 4-ний ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гарагт нөхөж, нийтээр ажиллах юм.

Энэ бямба гарагийг ажлын өдөр болгосонтой холбоотойгоор дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрийн дагуу тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин шинийн 4-ний өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%