Билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтан Налайх дүүрэг 7 хорооны харьяалалгүй 1800 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэж байна. Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Сайн номуун хийд хамтран 1-7-р хорооны 400 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч О.Энхтайван, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар оролцлоо. Энэ үеэр Сайн Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул бадамлууллаа. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан Говьсүмбэр аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Боржигон чуулга” хүрэлцэн ирж ая дууны дээжээс өргөн барилаа.
5 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 11:00 цагт
6 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 15:00 цагт
ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.