Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 4-р хорооны ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-01-28

Билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтан Налайх дүүрэг 7 хорооны харьяалалгүй 1800 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэж байна. Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Сайн номуун хийд хамтран 4-р хорооны 150 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Эрбол, Төлөөлөгч С.Манатбек, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЭМН дарга Л.Байгал нар оролцлоо. Энэ үеэр Сайн Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул бадамлууллаа. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан Говьсүмбэр аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Боржигон чуулга” хүрэлцэн ирж ая дууны дээжээс өргөн барилаа.

2 дугаар хороо 2019 оны 01-р сарын 28-нд 14:00 цагт 
3 дугаар хороо 2019 оны 01-р сарын 29-нд 10:00 цагт 
1 дүгээр хороо 2019 оны 01-р сарын 29-нд 13:00 цагт 
7 дугаар хороо 2019 оны 01-р сарын 29-нд 16:00 цагт 
5 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 11:00 цагт 
6 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 15:00 цагт
ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%