Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Ирэх сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ

2019-01-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 107.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байгааг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 310 мянган төгрөг,
хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянган төгрөг болгохоор болжээ.
Бүрэн тэтгэврийн хэмжээнээс дээш тэтгэвэр авч буй иргэдийнхийг хоёрдугаар сарын 1-нээс 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм байна.

Ингэснээр тэтгэврийн дундаж нь 372.5 мянган төгрөгт хүрнэ гэдгийг салбарын сайд хэллээ.

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Жил тутам 20 гаран мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна. Дунджаар жилд 23-27 мянган төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлж байна. Засгийн газраас сүүлийн гурван жилийн хугацаанд тэтгэврийг 75 мянган төгрөгөөр нэмээд байна.

Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг мөн өнөөдөр гаргажээ. Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болгосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%