Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм.
Түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн
Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэдгийг тэрбээр хэлж байна.
Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийнх нэмэгдээгүй орхигдсон байна. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, сэргээн засах, эм найруулагч, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникийн мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн цалингийн шатлал нэмэгдээгүй байжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийдвэрлэж, цалингийн шатлалыг нэмжээ.
Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарт нийт 8696 хүн цалингийн шатлал ахиж байгаа бөгөөд цалин 696-844 мянга болон өөрчлөгдөж байгаа юм байна.