Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгохоор болжээ

2019-01-10

Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг ярихдаа “Тэтгэлгийн хэмжээг тогтоох, тэтгэлэг олгох журмыг хэлэлцүүлж батлууллаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагад 35 мянган залуучууд суралцаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, суралцаж байгаа залуучуудад тэтгэлэг олгодог байх, дотоодод эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилчдыг дотоодоосоо хангадаг байх зорилтууд туссан. Энэ зорилтуудыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар энэ оны төсөвт мэргэжлийн боловсрол,сургалтын төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөгийг тусгасан” гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%