Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2018-11-28


                 Монгол УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" 2017-2020 төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.
           Улс, нийслэл, дүүргийн 2019 оны төсөв хэлэлцэн батлагдахад цөөн хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын алба Удирдлагын академитэй хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан "Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт бататгах сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгууллаа.
             Сургалтыг Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Л.Отгонтуяа, докторант Ё.Батсүх нар удирдан явуулсан бөгөөд 
-Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө ба төсвийн уялдаа
-Орон нутгийн хөрөнгө оруулалт хэрэгцээг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэр гаргах үйл явц, төлөөлөгчдийн гүйцэтгэх үүрэг
-Орон нутгийн төсвийн зарцуулалт, ил тод байдалд ИТХ-аас хяналт тавих шаардлага, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
-Орон нутгийн болон байгууллагын төсвийн ил тод байдлыг үнэлэх гэсэн агуулгын хүрээнд лекц, хэлэлцүүлэг, кейс ажиллах зэрэг дасгалуудыг хийж гүйцэтгэсэн.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%