Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Дэвжээ 2018” тэмцээнийг 2018.10.29-нд Соёл урлагийн ордонд зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон салбар зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Уг тэмцээнд 119-р сургууль, Голомт цогцолбор сургууль, 103-р сургуулийн багууд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож,
1.Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
2. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль
3. Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль
4. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль /Хүүхэд хамгаалалтай холбоотой хэсэг/
5. “Өсвөрийн сэргийлэгч”, ”Сургуулийн эргүүл ажиллах журам”, эрхзүйн актын хэрэгжилт, эргүүлийн үйл ажиллагааны талаар
6. Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн журам-ын хүрээнд
- “Өсвөрийн сэргийлэгч”, “Сургуулийн эргүүл”- ийн ач холбогдол, сайжруулах арга зам
- Олон нийтийн цахим сүлжээ, цахим тоглоомын эерэг ба сөрөг тал,түүний нөлөөлөл
- Гэмт хэрэг зөрчилд өөрөө болон найз нөхөд нь өртсөн бол яаж туслах
- Тодорхой төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх
- Хорт зуршил /архи, тамхи, мансууруулах бодис/-аас хэрхэн урьдчилан сэргийлэх гэсэн сэдвүүдээр багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариултаар өрсөлдөхөөс гадна сургуулиуд өөрсдийн эргүүлийн болон Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээг сурталчилсан самбар, ханын сонин, гар зургийн бүтээлийг танилцуулж эцэг, эхийн төлөөлөл нь “Сургуулийн эргүүл” –ийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар илтгэл тавилаа. Тэмцээний нэгдсэн дүнгээр :
1 дүгээр байр: 119 дүгээр сургуулийн "Хатуу самар" баг
2 дугаар байр: Голомт цогцолбор сургуулийн “ SPG” баг
3 дугаар байр: 103 дугаар сургуулийн “Монопол” баг тус тус шалгарч, “Дэвжээ 2018” тэмцээнээс шалгарсан 119 дүгээр сургуулийн "Хатуу самар" баг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбооноос хамтран зохион байгуулах Нийслэлийн аварга шалгаруулах дэвжээ тэмцээнд Налайх дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй боллоо.