Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэний
оролцоо өргөдөл гомдлын хариуцсан ажлын
хорооны гуравдугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 25-ны өдөр иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Л.Ариунаа, ажлын хорооны гишүүн Б.Нэргүй,
Э.Хорлоо, Ц.Эрбол, С.Манатбек нар оролцлоо.
Тус хуралдаанаар
2018 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн жилийн биелэлт
2019 оны дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
ЗДТГ-т ирсэн өргөдөл гомдлын жилийн эцсийн биелэлт
2018 оны 10 дугаар сарын 03-наас 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрүүдэд
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, харъяа төрийн
байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд
ирсэн иргэдийн өргөдөл гомдлын танилцуулга зэрэг 4 асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Есдгээр хуралдаанд өргөн барихаар болов.