Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолд заасны дагуу харьяалах байгууллагагүй болсон 1400 ахмаддуудыг хороо тус бүрээр нь тусдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулна.2018 оны 10-р сарын 25-ний өдөр 3-р хорооны харьяалах байгууллагагүй 230 ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ.Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, 3-р хорооны Засаг дарга Б.Гантуул нар оролцлоо.