Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолд заасны дагуу харьяалах байгууллагагүй болсон 1400 ахмаддуудыг хороо тус бүрээр нь тусдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулна.2018 оны 10-р сарын 24-ний өдөр 1-р хорооны харьяалах байгууллагагүй 240 ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ.Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, 1-р хорооны төлөөлөгч Г.Баярсүрэн, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар оролцлоо.