Дүүргийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого хөтөлбөрт үндэслэн, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.