Өнөөдөр нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага эхэллээ.
Налайх дүүргийн цэрэг татлагын товчоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сургууль дээр байрлаж байна
Цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 21-ний өдөр дуусах юм.
Зарлан дуудах хуудас авсан залуус дараах материалыг бүрдүүлэн ирнэ.
Хугацаат цэргийн албанд татагдагчид:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
Их дээд сургуульд суралцагч оюутнууд
- Сургуулийн тодорхойлолт
- Сургалтын төлбөр төлсөн баримт
- Оюутны үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэхийг бүрдүүлж ирнэ үү.