Өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Энэ удаа Налайх дүүргээс 16 албан хаагч эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.
Тангараг өргөсөн албан хаагчиддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.