Налайх дүүргийн
ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар хуралдаан
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг
Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч К.Сейтхан, Э.Хорлоо, Х.Анхбаяр,
О.Энхтайван,
Д.Мөнхбаяр,Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.
Хуралдаанаар:
Дүүргийн ИТХ-ын есдүгээр хуралдааны
тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай
Төрийн
дээд одон медалиар шагнуулах иргэдийг дэмжих тухай
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай
Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн гадна байрлах
гэрэлтүүлгийг шилжүүлэн байрлуулах тухай
Налайхын нүүрсний уурхайн хэмжээнд уурхайн олборлолтын
улмаас эвдрэлд орсон газрын техник болон биологийн нөхөн сэргээлт, далд аргаар
нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгж иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй арга
хэмжээ
Налайх дүүрэгт 2018 онд улс нийслэл дүүргийн ОНХС-ын
хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хийсэн
хөндлөнгийн үнэлгээний тайлан зэрэг асуудлыг
хэлэлцэв.