Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийн нээлт боллоо

2018-10-13

Эко Налайх 2017-2020 хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Төр захиргааны байгууллагууд Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарилаа. Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Булбул, Тэргүүлэгч К.Сейтхан,Тэргүүлэгч О.Энхтайван, Хурлын ажлын алба “Хөл Налайх” цэцэрлэгт 16 ширхэг мод тарилаа.Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс Налайх дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө хүн бүр мод тарихыг уриалж байна. 
“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%