Налайх дүүргийн 3-р хорооны Дэнжийн 11-р гудамжийн 362 тоот оршин суугч Тлеумурат нь Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан-д хүсэлт тавьж хандсаны дагуу 2018 оны 09-р сарын 25-ны өдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан нар гэрээр нь орж амьдрал байдалтай нь танилцсан юмаа. Тухайн үед иргэд компаниудад уриалга гаргасны дагуу Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан 3-р хорооны Засаг дарга Гандулам хэсгийн ахлагч нар 3-р хорооны Дэнжийн 11-р гудамжийн 362 тоот оршин суугч Тлеумуратын гэрт нь очиж тоосго,цемент буулгалаа. Тусалж дэмжсэн "Кенже" ххк захирал Б.Ержан танд баярлалаа. Байшингаа босгосны дараах мэдээллийг тухайн үед та бүхэнд хүргэнэ.
Таны өнөөдрийн хандивлах сэтгэлийн дэм, маргаашийн гэрэлт ирээдүйг гийгүүлэх болно.