Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

6 ДУГААР ХОРООНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-10-12

Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын ажлыг иргэдэд ил тод нээлттэй танилцуулах, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дүүргийн 7 хороонд хуваарийн дагуу зохион байгуулж дууслаа.

Өнөөдөр дүүргийн 6 дугаар хороонд нээлттэй өдөрлөг хийж, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Өдөрлөгт төлөөлөгч Э.Хорлоо, Засаг даргын орлогч С.Тунгалаг болон дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮХ, Газрын алба, Эрүүл мэндийн нэгдэл, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, “УБЦТС” ХК-ийн ТӨХК Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ажиллан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%