Дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд нээлттэй хаалганы өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл зохион байгуулагдана.
Өдөрлөгт дүүргийн ИТХ, ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХҮХ, Газрын алба, Эрүүл мэндийн нэгдэл, Дулааны станц, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, “УБЦТС” ХК-ийн ТӨХК Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв байгууллагууд цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдэд ойртуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, иргэдийн хүссэн асуултанд хариулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэх мэт үйлчилгээ үзүүлж байна.Иймд иргэд та бүхнийг хүрэлцэн очиж үйлчлүүлэхийг урьж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийг хороо тус бүрт зохион байгуулна.
1-р хороонд 10-р сарын 10-нд, ,
4-р хороонд 10-р сарын 08-нд,
5-р хороонд 10-р сарын 09-нд,
6-р хороонд 10-р сарын 11-нд,
7-р хороонд 10-р сарын 10-нд