Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дэлхийн багш нарын 24 дахь өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан "Багш бидний бахархал" хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2018-10-04

Монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн боловсролын салбарын хүндэтгэлийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 04-ний өдөр боллоо.Багш нарын баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан,Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар оролцлоо.Баярын хурлын үеэр шагналын хур бууж олон багш нар төр засагтаа болоод салбартаа хийсэн бүтээснээ үнэлүүлэн энгэрээ мялаалаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг амжилттай бэлтгэн дундаж оноог 500-аас дээш үзүүлсэн 15 багшид урамшуулал олгов. Мөн дүүргийн шилдэг сургуулийн захирлаар 119 дүгээр сургуулийн захирал Ж.Батцэцэг шалгарсан бол, шилдэг эрхлэгчээр 152 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтан-Од шалгарлаа.
Дүүргийн шилдэг сургуулиар 109 дүгээр бага сургууль шалгарсан бол шилдэг цэцэрлэгээр 123 дугаар сургууль шалгарч дүүргийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.
Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэг багш нарын баярын босгон дээр нийслэлийн хэмжээний цэцэрлэгүүдийг манлайлан шилдгээр шалгарсан байна.
Энэ мэтчилэн салбар яам, нийслэл, дүүрэг, залуучуудын байгууллагын зэрэг олон шагналын хур буулаа. 
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%