Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2018-10-03

2019 оны 10-р сарын 03- нд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын харьяа төрийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Соёлын ордны өмнөх талбайд зохион байгууллаа . Өдөрлөгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч Э.Хорлоо, Тэргүүлэгч О.Энхтайван, Төлөөлөгч З.Болдбаатар, Төлөөлөгч Л.Ариунаа, Төлөөлөгч Г.Баярсүрэн, Төлөөлөгч Х.Анхбаяр, Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Төлөөлөгч Ц.Эрбол, Төлөөлөгч М.Эгэз, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тус өдөрлөгт Дүүргийн Засаг даргын Тамгын газар
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
Боловсролын хэлтэс
“Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Бүртгэлийн хэлтэс
Газрын алба
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Эрүүл мэндийн нэгдэл
“УБЦТС” ХК-ийн ТӨХК Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв
“Чандмань Налайх” ОНӨААТҮГ
“Налайх Дулааны станц” ТӨХК
Гэрэлтүүлэг чимэглэлийн алба
Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга 
Хороодын Засаг дарга нар хамтран оролцов.

Өдөрлөгт оролцсон байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдэд ойртуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, иргэдийн хүссэн асуултанд хариулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэх мэт олон үйл ажиллагаа боллоо. Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс санал, асуулга авч дүгнэлт гарган цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байна. 
Нээлттэй хаалганы өдөрлөгийг хороо тус бүрт зохион байгуулна.
1-р хороонд 10-р сарын 10-нд, 
2-р хороонд 10-р сарын 04-нд, 
3-р хороонд 10-р сарын 05-нд, 
4-р хороонд 10-р сарын 08-нд, 
5-р хороонд 10-р сарын 09-нд,
6-р хороонд 10-р сарын 11-нд, 
7-р хороонд 10-р сарын 10-нд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%