2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын шав тавигдлаа.Уг барилгын ажлыг “Оточ Ноёдууд” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэх юм байна.
Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч О.Энхтайван, 1-р хорооны төлөөлөгч Г.Баярсүрэн, 1-р хорооны төлөөлөгч Х.Анхбаяр, Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Төлөөлөгч Ц.Эрбол Засаг дарга Ч.Раднаабазар, Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл болон нутгийн удирдлагууд, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
1 дүгээр хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм. Тус хорооны иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа