Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд хуралдлаа

2018-10-02

Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр Дэд зөвлөлүүдийн шуурхай хуралдааныг хийлээ. Хуралдаанд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нэргүй, ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ч.Раднаабазар, дүүргийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумъяа болон бусад гишүүд оролцлоо. Энэ үеэр
1.Хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл
2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл
3.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 
4.Архидан согтуурах, хар тамхи, мансууралтай тэмцэх дэд зөвлөл гэсэн 4 дэд зөвлөлүүд чиглэл чиглэлээр хуралдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган, улирал бүр ажлын үр дүнгээ тооцож ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%