2018 оны 09-р сарын 29-ний өдөр Ахмадын хороо үүсэж байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ боллоо.Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, НИТХ-ын захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Засаг дарга Ч.Раднаабазар, Гавьяат Уурхайчин, Доктор Л.Дамдинсүрэн, дүүргийн Ахмадын хорооны дарга З.Саалаа нарын тэргүүтэй Ахмадын байгууллагуудын төлөөлөгчид ойн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр шагналын хур бууж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцлоо. Үе үеийн ахмадууд Та бүхэндээ Ахмадын хороо байгуулагдсаны 30 жилийн ой болон Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээ хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!