Налайх дүүргийн 3-р хорооны Дэнжийн 11-р гудамжийн 362 тоот оршин суугч Тлеумурат нь Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан-д хүсэлт тавьж хандсаны дагуу 2018 оны 09-р сарын 25-ны өдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан нар гэрээр нь орж амьдрал байдалтай нь танилцлаа.Тлеумурат / Батаан / хоёр хүүгийн хамт амьдардаг.Тэрээр амьдрал ахуйгаа өөд нь татаж энэ жилийнхээ тэтгэврийн мөнгөөр дулаан байшинтай болох зорилгоор байшин босгож байгаа ч дулаалга хийлгэх мөнгөгүй, тоосго авах боломжгүй байгаа тухайгаа танилцуулсан. Энэхүү айлд сэтгэлийн хандив тусламж үзүүлэхийг Төлөөлөгчид, Төрийн бус байгууллага болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг уриалж байна.