Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах зорилгоор энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт баригдсан. Уг хяналтын пост нь ашиглалтанд орсноор зүүн аймгууд руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,зөрчил болон мал хулгайлах болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн энэ үеэр гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.