Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ

2018-09-20

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Тус 3.4 км авто замын Баянзүрхийн гүүрээс товчоо хүртэлх 0.8 км-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгосон байна. Харин Баянзүрхийн гүүрээс Улиастайн уулзвар хүртэлх 2.6 км авто замд шинэчлэлт хийн, сайжруулжээ. Мөн Баянзүрхийн товчоог татан буулгаж, Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл замыг шинэчлэн баригдах хүртэл Баянзүрхийн товчооноос Улиастай уулзвар хүртэл авто замыг засч, янзал гэсэн үүргийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Үүний дагуу замын зорчих хэсгийг ес хоногийн дотор хурдан шуурхай шинэчлэн, өргөтгөж ашиглалтад орууллаа.
Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байгаа. Энэ хуралдаанаар ирэх хавраас Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлэх болж байна” хэмээн ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%