.Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргын 2018 оны А/35 дугаар захирамжаар 2018
оны Улс, Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн
төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийх 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон
ажиллаж байна.
Ажлын
хэсгийн дарга: ИТХ-ын Ажлын албаны дарга А.Булбул
Нарийн
бичгийн дарга: ИТХ-ын
Ажлын албаны Зохион
байгуулалтын хэлтсийн даргыг түр
орлон гүйцэтгэгч А.Ганцэцэг
Гишүүд: ИТХ-ын
төлөөлөгч З.Болдбаатар
3-р хорооны ИНХ-ын дарга
Б.Бэлгэдэмбэрэл
7-р хорооны ИНХ-ын
дарга О.Энхтайван
Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга
Д.Наянбаяр
Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний
Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Цэнд
Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний
Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэцэцэг
Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний
Хяналтын зөвлөлийн гишүүн
Б.Отгонпүрэв
ИТХ-ын Ажлын албаны Иргэний
оролцооны
хэлтсийн хорооны иргэний танхим,
хөгжлийн
зөвлөл хариуцсан ажилтан Э.Цэцэгням
ИТХ-ын Ажлын албаны Иргэний
оролцооны
хэлтсийн хорооны иргэний танхим,
хөгжлийн
зөвлөл хариуцсан ажилтан
Г.Отгончимэг
2-р хорооны иргэн
Д.Умбаруу
2-р хорооны иргэн Ж.Сүхбаатар
Ажлын хэсгийн зорилго: 2018 оны улс, нийслэлийн төсөв,
орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлийн
чанар, үр дүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид анхаарч ажиллах
чиглэл саналыг боловсруулахад тус ажлын
зорилго оршино.
Хамрах хүрээ: Налайх дүүрэгт улс,
нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлж
буй төсөл, арга хэмжээ. Үүнд:
1. Улсын төсвийн
хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй 2 төсөл, арга хэмжээ.
2. Нийслэлийн
төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 4 төсөл, арга хэмжээ, үүнээс: он дамжин
хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ 3.
3. Нийслэлийн
ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй 4, үүнээс: он дамжин хэрэгжиж буй төсөл,
арга хэмжээ 3.
4. Дүүргийн
ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжиж буй 30 төсөл, арга хэмжээ, үүнээс:
он дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ 5.
нийт 40 төсөл, арга
хэмжээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 09-р сарын
19-ний өдрөөс эхлэн 5 өдөр үнэлгээ
хийхээр болсон байна.