Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төсөл нээлтээ хийлээ

2018-09-12

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах төсөл хэрэгжин, өнөөдөр ийнхүү төслийн салхин станцын нэг турбинаа босгох гэж байна. 
БНСУ-ын КОСПО консорциум БНСУ-д үйлдвэрлэгдэж буй эрчим хүчний 9,9 хувийг үйлдвэрлэдэг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчээс гадна уул уурхайн нөхөн сэргээлт, шатаасан нүүрсний үнсийг орхигдсон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах талаар судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага юм.
Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн 100 хувийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төслийг хэрэгжүүлж байна. 
Нийт 7 ширхэг салхин сэнс, нарыг дагаж эргэдэг энгийн нарны панелаас 34 хувь илүү нарны эрчим хүч нөөцөлдөг тус бүр нь 200 КВТ-ын хүчин чадалтай эко хотхоныг барьж байгуулах юм. 
Энэ төсөл Налайх дүүрэгт хэрэгжсэнээр загвар бүхий нөхөн сэргээгдэх эрчим хүчний хотхон байгуулагдах, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талуудтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%