Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Энэ дагуу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж замын ажил хийгдэнэ.
Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж 2018 оны 09 дүгээр сарын 15-нд нээнэ.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.