“Манай хороо – Миний гудамж” аяны хяналт шалгалт хийх хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулсан үндсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Налайх дүүрэгт ажилласан.
Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа, мэргэжилтэн Ц.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир нар хүлээн авч аяны хүрээнд хийсэн ажлын товч танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажил, аяны шалгуурын дагуу нэр дэвшүүлэх хороо, өрх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй тохижилтын ажлыг газар дээр нь шалгууллаа.
Дүүргийн 2 дугаар хорооны Даваажав, Дамдин, Найрамдал, Хуульчдын гудамжинд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил
Шилдэг гэр хорооны аж ахуйн нэгжид нэр дэвшүүлж буй 7 дугаар хорооны “Сайн номуун хийд”
Шилдэг өрхөд нэр дэвшүүлж буй 2 дугаар хорооны Наадам 1-7 тоот иргэн Батцэнгэл
Шилдэг өрхөд нэр дэвшүүлж буй 1 дүгээр хорооны Уурхайчдын 30-01 тоо иргэн Ш.Батхишиг
Шилдэг орон сууцны аж ахуйн нэгжид нэр дэвшиж буй 5 дугаар хорооны “Цэнгэг” Сууц өмчлөгчдийн холбоо.
Шилдэг орон сууцны хороонд нэр дэвшиж буй 2 дугаар хороо
Нийслэл, дүүрэг, гадаадын тусламж дэмжлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа зарим тохижилтын ажлуудтай газар дээр нь танилцаж, заавар, зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллалаа