Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Дараагаар нь Эрүүл мэндийн төв болон Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн 14 хоногт 1900 орчим хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд байгууллагуудад үзлэг шинжилгээ хийж эхлэхээр төлөвлөжээ.
Цагдаагийн хэлтэст 14 хоногийн хугацаанд 195 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол, Онцгой байдлын хэлтэс гал түймрийн 3, гамшиг ослын 4 дуудлагаар гарч ажиллажээ.
Мөн Чандмань Налайх ОНӨААТҮГ, Ахмадын хороо, ХХҮХ, Дулааны станц, Хаан банк зэрэг байгууллагуудаас цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хугацаатай хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.
Бүх байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэн засвар үйлчилгээгээ дуусгах, зам талбайн халтиргаа гулгааны давс бодисоо нөөцлөх, бүх түвшинд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулахыг үүрэг болголоо.
Мөн өнгөрсөн 7 хоногт уурхайн эдэлбэр газарт хууль бусаар малталт хийж байгаад 4 иргэн харамсалтайгаар амь нас эрсдсэн гэдгийг сануулаад мэргэжлийн байгууллагуудыг уурхайн эдэлбэр газарт хууль бусаар малталт хийж байгаад хяналт тавьж ажиллахыг анхааруулсан юм.