Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН АР ГЭРИЙНХЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-09-07

Улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн ард иргэд, тэдний үр хойчид хүндэтгэл үзүүлдэг өдрийг Улсын Их Хурал 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулиар тогтоож, дээрх хүндэтгэлийн өдөр хуулийн дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ.

Энэ жилийн хувьд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газартай хамтран, дүүргийн удирдлагууд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны Баасан гарагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдүүд болох 32 иргэнийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус үйл ажиллагаанд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, Тэргүүлэгч О.Энхтайван, Тэргүүлэгч Э.Хорлоо, Тэргүүлэгч бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр нарын албаны хүмүүс оролцов.

Хүндэтгэлийн өдрийн хүрээнд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос урилга, хөтөлбөрийг хүргүүлж, үйл ажиллагаанд оролцуулсан.

“Сайн номуун” хийдэд буяны ном хуруулж, хүндэтгэлийн 108 зул өргөх үйл ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 10:00 – 12:00 цагийн хооронд болов. “Сайн номуун” хийдийн лам хуваргууд, шавь нар хэлмэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, буяны ном хурж, мандал өргөж, буяны цайллага зохион байгуулагдсан.

Соёл Урлагийн Ордонд хэлмэгдсэн иргэдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх “Хүндэтгэлийн тоглолт” 2018 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 12:00 – 14:00 цагийн хооронд болж, дүүргийн удирдлагууд гарын бэлэг гардуулан, тус өдрийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд хамтран ажилласан Сайн номуун хийд, Соёл урлагийн ордон, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн хамт олонд талархлаа илэрхийлэе.

Хэлмэгдсэн иргэдийн үр хүүхдүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлд зохион байгуулагдах арга хэмжээнд оролцохыг албан ёсоор урилаа.

2018:09:10-ны өдрийн Даваа гарагт:

09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөх үйл ажиллагаа болно. Төрийн ёслолын алба оролцоно. 9 дүүргийн удирдлагууд оролцоно.

12:00 цагт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөнө.

10:00-13:00 цагт Зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэл гэрлээ асааж, хүндэтгэл үзүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%