Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-09-03

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  есдүгээр  хуралдаан 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хуралдлаа.  Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч  К.Сейтхан,  Ц.Минжинхүү, Э.Хорлоо,  Х.Анхбаяр, О.Энхтайван Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.

Хуралдаанаар:

ИТХ-ын тогтоол шийдвэрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт

Төрийн дээд одон медалиар шагнуулах иргэдийг дэмжих тухай

Татварын орлогын 2018 оны эхний хагас жилийн биелэлт

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хийсэн ажлын тайлан

Налайх хотын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих  журамд нэмэлт өөрчлөлт оруулах

Налайх дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээ

“Налайхын Боловсрол-2020” хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн биелэлт

Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%