Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Инээд хөөр, дуу шуугианаар гоёсон хичээлийн шинэ жил эхэллээ

2018-09-01

Өнгө алагласан цэцэг барин, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн жаалууд, аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, номын шинэхэн цүнх, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль. Тав тух, эрүүл орчныг эрхэм зорилго болгон ажилладаг цэцэрлэг 9-р сарын нэгэн хэмээх энэ л өдөр энхрий жаахан охид, хөвгүүд хичээлийн шинэ жилийн анхны мөнгөн хонхны дуу сонсож, ирээдүйн их үйлсийн цуурайг хадаалаа. Өнөөдөр намар цагийн эхлэл. 09 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн сургууль цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн баярын нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Тэргүүлэгч К.Сейтхан, Э.Хорлоо, Х.Анхбаяр, Д.Мөнхбаяр, Төлөөлөгч Д.Алтандөш, Г.Баттөмөр, Н.Батболд, Д.Бэгзцэрэн, Л.Ариунаа, С.Манатбек, М.Эгэз, нар цэцэрлэг,сургуулийн нээлтэд тус тус оролцсон юм. Эрдмийн их оргилд тэмүүлэн яваа алдрай бяцхан үрс, сурагч болон эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш нартаа, энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч хүндэт эцэг эхчүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%