Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн 7-р хорооны “Жишигт гудамж”-тай танилцлаа

2018-08-30

"Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зарласан.
Иргэдийн амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжийг бий болгох, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой тус аяны хүрээнд хийгдсэн “Жишиг гудамж”-ийн гүйцэтгэлтэй танилцаад НИТХ-ын дарга С.Амарсайхан асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Хэдийгээр хөрөнгө мөнгөний нөхцөл байдал хүнд байгаа ч сэтгэл дутсан байдал ажиглагдаж байна гэдгийг тэрбээр онцлов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Жишиг гудамжуудад анхаарах зүйлүүд их байна. Гол нь олон жилийн хэрэгцээ шаардлага хангасан байх хэрэгтэй. Гэтэл хөрөнгө мөнгөний дутагдалтай байдал, сайн төлөвлөөгүй, гүйцэтгэлийн чанартай холбоотой асуудлууд ажиглагдлаа. 
Ирэх жилийн төсөв хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудыг байх ёстой хэмжээнд нь стандартын дагуу хийлгэнэ.Налайх дүүргийн 17-р хорооны “Жишигт гудамж”-наас авууштай зүйл ажиглагдсан нь гэрлийн утсыг газар доогуур хийж, үерийн уснаас хамгаалах шуудуу барьсан байсан боловч гүйцэтгэлийн ажил хангалтгүй байна” гэлээ.
Гүйцэтгэх байгууллагын удирдлагууд “Бид төсөв мөнгөндөө тааруулж хийсэн. Илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх юм бол илүү сайн хийх боломжтой” гэж хариулж байв. Гэвч НИТХ-ын дарга “Та нар ядаж 100 метр газарт "энэ бол жишиг тохижуулалт", та нар хөрөнгө мөнгө шийдэж өгвөл энэ 100 метр шиг бүх газрыг тохижуулах боломжтой гэдгийг харуулах юм бол дараагийн удаад тэр жишгээр нь бид төсөв мөнгө гаргахыг хичээнэ. Ер нь “Жишиг гудамж” гэх нэрэн дор нүд хуурах биш цаашдаа 21-р зууны хөгжлийн хандлагыг энэ хашаанаас, энэ гудамжнаас, энэ замаас олж харах асуудалд ул сууртай, сайн төлөвлөж, чанартай гүйцэтгэлтэй ажиллах ёстой” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%