Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШСУЯ-ны дэд сайд Ганбаяр, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар , НИТХ-ын захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, МУХИА ХК-ны ерөнхий захирал Б.Ганчимэг, ЗДТГ-ын газрын дарга Ж. Алтангэрэл, Налайх дүүргийн засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Сайн Номун хийдийн тэргүүн хамба С.Нэргүй, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 109-р дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор, Налайх дүүргийн 3-р хорооны иргэн Ноост, ЕБС-ийн захирлууд цэцэрлэгийн эрхлэгч нар болон багш, ажилчдийн төлөөлөл оролцлоо.Уг өргөтгөлийн хөрөнгө оруулагч Жайка Олон улсын байгууллага, Ерөнхий гүйцэтгэгч байгууллага Ивата Чизаки-Дай Нишион хамтарсан түншлэл тус 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл нь 2020 оны 7 сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Гүйцэтгэгч компани нь шуурхай ажиллаж энэ хорооны хүүхдүүд 2020 онд сурч боловсрох тохилог орчинтой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Тус хорооны иргэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа.