Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Зохион байгуулалттай ажлын байр, төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2018-08-30

Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь Зохион байгуулалттай ажлын байр, төслийн нээлтийн арга хэмжээг Засаг даргын тамгын газрын хурлын зааланд хийлээ.Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Хороодын төлөөлөл оролцлоо. Хөтөлбөрийн зорилго нь Иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээлэн буй орчноо хамгаалах нөхөн сэргээх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гамшгийн хор хохирлыг богино хугацаанд шуурхай арилгах зэрэг хөдөлмөр эрхлүүлж хорооны ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байртай болгох улмаар нөхөрлөл хоршоо байгуулахад бэлтгэхэд төслийн зорилго оршино. Хорооны ажилгүй иргэдийг багийн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлүүлж орлоготой болгох тус багийн гишүүд дараах хөдөлмөр эрхлэнэ. 
Хог хаягдлыг цэвэрлэх 
Хорооны эзэмшлийн нутаг дэвсгэрт хашаа, хашлагын эвдрэлийг засах 
Хорооны нутаг дэвсгэрт нэгдсэн журмаар тохижилтийн ажил хий 
Газар чөлөөлөлт болон албан журмаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд хамрагдсан айл өрхийг нүүлгэх
Нийгмийн халамж анхааралд шаардах гэр бүлд түлш, ус түлш хүргэх, гэр байшин дулаалах зэрэг ажилд туслах
Гэр хорооллын гудамж цэвэрлэх, 
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий эргүүл хийх
Хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%