Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны тавдугаар хуралдаан 2018 оны 08-р сарын 28-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд
ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Н.Батболд, Г.Баттөмөр, Э.Хорлоо, нар оролцож, тус
хуралдаанаар
Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлт
Дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хагас жилийн
биелэлт
Налайх дүүргийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээ зэрэг 3
асуудлыг хэлэлцэж,
дүгнэлт гаргалаа. Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн
шийдвэрлэхээр боллоо.