Гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд Цагдаагийн хэлтсийн техник, тоног төхөөрөмж дутмаг, хүн амын өсөлт, ажилгүйдэл, иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байдлаас үүдэн гэр хороолол, орон сууц, гэр бүлийн орчинд гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа бөгөөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгайн гэмт хэргийн тоо өндөр үзүүлэлттэй байна. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн техник технологийг ашиглах, хороо бүрийг камержуулах шаардлагатай байна.
Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр гарч буй гэмт хэргийн тоон үзүүлэлтийг авч үзвэл гэмт хэргийн гаралт тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарсан тул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 5-р хорооны Нисэх хотхон, Гандан-Уул, Гандан-Ам хэсгийн 20 цэгт hikvision брэндийн камерыг суурилуулж байна. Камержуулалтын ажлыг “Ай Би ӨҮ” ХХК ажлын 3 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэж, 5-р хорооны нутаг дэвсгэрт автомашины дугаар илрүүлдэг камер 1, 360 градус эргэдэг 1, чигийн камер 18 нийт 20 хяналтын камерыг суурилуулан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өглөө.