2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хангарди ордны 14 дүгээр давхарын Их танхимд нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын ажлын албаны цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга нар болон тус асуудлыг хариуцсан мэргэжилтэн нарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийнд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос сургалт, мэдээлэл өгөх уулзалт боллоо. Тус уулзалтын үеэр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Ажлын албаны дарга Д.Ууганбаяр, мэдээлэл, зөвлөгөө хариуцсан референт С.Энхбаяр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын дарга Мягмарсүрэн, Үндэсний архивын газрын дарга Батжаргал, Улсын дээд Шүүхийн цагаатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Бадмаараг нар илтгэл тавьж, мэдээлэл хийсэн юм. Энэхүү уулзалтад Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Булбул, ахлах мэргэжилтэн Г.Солонго нар оролцов.