Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөнд батлагдсан “Эргүүл хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн автомашин, тусгай хэрэгсэл худалдан авахад 350,000,000 төгрөгийг зарцуулах эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 10 дугаар захирамжаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсэний дагуу хөдөлгөөнт эргүүлийн автомашин худалдан авах ажиллагааг зохион байгуулан “Хурд авто” ХХК-тай гэрээ байгуулж, ОХУ-д 2018 онд үйлдвэрлэгдсэн, Уаз-22069 маркийн туулах чадвар сайтай, иж бүрэн тусгай тоноглол бүхий 10 ширхэг автомашиныг хүлээн авлаа.
Дээрх автомашинуудыг алслагдсан дүүрэг болон гэр хороолол ихтэй цагдаагийн хэлтсүүдэд үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор хүлээлгэн өгч, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.