Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд “Алтан гадас”, “Мөнгөн дуулга”, “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын нийт 22 багийн 200 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Байлдааны тархалтын төрөлд нэгдүгээр байранд НОБГ-ын Налайх дүүргийн ОБХ-ийн ГТУА 28-р анги, хоёрдугаар байранд Дархан аймгийн ОБГ-ын ГТУА 22-р анги, гуравдугаар байранд Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.